Түүхэн жүжгийн сар эхэллээ

“Оюунлагууд цуглах өргөө” уриатай Улсын драмын эрдмийн театрын хамт олны энэ улирлын тоглолт түүхэн жүжгийн сараар эхэлж байна. “Эх түүх, соёлоороо бахархаж, ирээдүй хойчдоо өвлүүлцгээе” тоглолт энэ сарын 6-нд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн жүжгээр 19.00 цагт эхэлнэ. Мөн уг жүжгийг мөн сарын 7, 8, 21, 22-нд 17.00 цагт дахин тоглоно.

Түүхэн жүжгийн сар Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр үргэлжлэх бөгөөд аравдугаар сарын 13-нд 19.00 цагт, 14, 15-нд 17.00 цагт үргэлжилнэ. Аравдугаар сарын 18-нд 19.00 цагт Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг тоглох бол 19-нд 15.00 цагт, 20-нд 19.00 цагт тус тус тоглоно. Харин аравдугаар сарын 28, 29-нд 12.00 цагт С.Жаргалсайханы “Тэмүүжин”, 17.00 цагт Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” жүжгийг тоглох юм байна.

Сонирхуулахад, түүхэн жүжгийн сар эхэлсэнтэй холбогдуулан УДЭТ-аас түүхэн багц зарлажээ. Түүхэн багцад таван жүжгийг 60 мянга, гурван жүжгийг 45 мянган төгрөгөөр үзэх боломтой бөгөөд эхний 100 хүн уг багцад хамрагдах боломжтой юм.   

сэтгэгдэл үлдээх