Монголчуудад тэднээс суралцах зүйл их байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Азийн жүдогийн клубуудын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Монголд болж өндөрлөлөө.Олимпийн хос хүрэл медальт,Дэлхийн хошой аварга Японы алдарт жүдоч Мисаши Эбинума тэргүүтэй Япон улсын гурван клуб Монголын шилдэг клубуудтай халз туллаа. Эрэгтэй жүдочдын клубын аваргад -Эбинумагийн Парк 24 клуб тэргүүлж Японы Асахи Касей клуб удаалсан юм. Монголын Сүлд, Женко клубууд хүрэл медалийн тавцанд зогссон юм. Мөн эмэгтэй клубын аваргаар ЯпонӨнөөдөр Ази тивийн шилдэг клубуудын аварга шалгаруулах багийн анхдугаар тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн барилдаанаар эхэллээ. Аваргын алтан мeдалийг Япон улсын Комацү клубын баг тамирчид хүртсэн бол Мөнгөн мeдалийг ХХEГ-н Хилчин спорт хорооны тамирчид Хүрэл мeдалийг Жэнко клуб Алдар спорт хорооны тамирчид тус тус хүртлээ. 

Дараа дараагийн жилүүдэд улам өргөжих энэхүү тэмцээнээс Монголын жүдочид олон зүйлийн ухаарал олсон нь энэ удаагийн нөхөрсөг тэмцээний үр дүн байлаа. Жүдогийн эх орон япончууд бидэнд олон зүйлийн туршлагыг "зааж" өгөөд буцав.

Ч.Дагмидмаа

сэтгэгдэл үлдээх