Мисс А.Баярцэцэг Холливудын агентлагт ажиллах болжээ

Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож, Холливудын кинонд дүрээ мөнхлөөд амжсан мисс А.Баярцэцэг цахим хуудсаараа дамжуулан Холливудын агентлагт менежертэй болсноо дуулгалаа. Тэрээр “Хэрэв чи аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл чамд түүний төлөө зүтгэх цуцашгүй урам зориг төрнө. Тэр үед л хорвоо дэлхий тэр чигтээ чамд тусалж байгааг олж харна. Дөрвөн жил … Олон сайхан хүн замд минь тусалсан. Өнөөдөр Холливудад хүссэн агентлагтаа орж, менежертэй болж чадлаа. Хүн бүхний мөрөөдөл биелэг” хэмээн постолжээ.

сэтгэгдэл үлдээх