Намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын Намрын чуулганыг нээдэг. Харин энэ жил 10 дугаар сарын 1-ний өдөр  амралтын өдөр таарсан тул нээлтийг хойшлуулж  2-ны өдөр нээхээр болсон юм. Энэ удаагийн Намрын чуулганаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Тэр дундаа  Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэж эхлэх ёстой юм.

сэтгэгдэл үлдээх