Монгол Улсад суух Элчин сайд нар Ерөнхийлөгчид ИЖБ барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Замби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Вини Натала Чибэсакунда, Шведийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Анна Линдстэд,  Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Душан Белла, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Леэла Мани Паудял, Бүгд Найрамдах Намиби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Элия Жиорж Кайямо нар тус тус Итгэмжлэх жуух бичиг барилаа.

сэтгэгдэл үлдээх