Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмааг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Гочоосүрэнгийн Байгалмааг томилжээ.

Г.Байгалмаа нь Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшсэн. Улс төрийн болоод төрийн ажлын туршлагатай боловсон хүчин юм. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр барилгын салбарын хууль эрх зүйн шинэчлэл, шинэ сумын төв төсөл, орон сууцны ипотекийн зээлийг ажил хэрэг болгосон гол хүн гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн юм.

сэтгэгдэл үлдээх