Лас Вегаст 57 хүн амиа алджээ

Өчигдөр АНУ-ын Лас Вегас хотод рок тоглолтын үеэр зэргэлдээх зочид буудлаас нэгэн этгээд гал нээсний улмаас 57 хүн амиа алдаж, 527 хүн шархтсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мандалай Бэй зочид буудлын 32 давхараас үзэгчид рүү шууд гал нээсэн этгээд Стефан Падок нь 64 настай бөгөөд цагдаагийнхан түүний өрөөнөөс 16 буу олсон байна. Түүнчлэн Падокын Невада дахь гэрт 18-аас дээш галт хэрэгсэл, тэсрэх бодис олжээ. Гал нээсэн этгээдийг цагдаагийнхан даруй устгасан төдийгүй ямар шалтгаанаар ийм алан хядах ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Стефан Падок нь сэтгэл зүйн асуудалтай байсан аж.

сэтгэгдэл үлдээх