Дөмөнгийн эгшиг Аян замын тэмдэглэл

Гомбын Сэр-Од нь 1917 онд Сэлэнгэ аймгийн Ар Баянгол сумын нутаг Барчгар уулын энгэрт төржээ.Түүний "Дөмөн","Шөнийн онгоцоор","Хавар","Намар" ,"Буйдан баатар",тэргүүтэй цөөнгүй бүтээл нь Монголын уран зохиолд жинтэй байр суурь эзэлдэг.Монголын зохиолчдын эвлэл 1990 онд Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг бий болгожээ. Гомбын Сэр-Одын 100 насны ойд оролцохоор бидний хэдэн зохиолчид Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг зорьлоо.Аяны туршид Г.Сэр-Одын амьдрал уран бүтээл,түүх намтрыг л хэлэлцэж явлаа.Эрдэмтэн Д.Дашдорж ,Хүүхдийн зохиолч Ш.Бадарч,Л.Соронзонболд,яруу найрагч Д.Чинзориг,ахмад зохиолч Я.Жаргал нар түүний зохиол бүтээлийг судалсаар өнөөдөрт хүргэжээ.Д.Дашдорж Эхийн сэтгэл,Л.Соронзонболд Шөнийн онгоцоор,Я.Жаргал Дөмөн нэртэй Г.Сэр-Одын шүлгийн түүвэр эмхэтгэлүүдийг хэвлүүлсэн байна. -Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвд ирэхэд ахмад багш Сэр-Од судлаач Я.Жаргал зохиолч биднийг угтлаа.Төд удалгүй яруу найрагчийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор багш сурагчид,сумын иргэд сургуулийн өмнөх талбайд цуглалаа.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургууль нь нэрт яруу найрагч Гомбын Сэр-Одын суралцаж байсан сургууль.Энэ сургуулийн анхны эсгий гэрт Г.Сэр-Од А үсгийн анхны шангаа татжээ. Нээлтийн арга хэмжээнд Баянгол сумын засаг дарга С.Ариунбат,сургуулийн захирал Д.Саранцэцэг Сэлэнгэ аймгийн Хүүхэд,Залуучууд,Гэр бүл хөгжлийн газрын албаны хүмүүс,Г.Сэр-Одын шагналт зохиолчид оролцлоо. 2 Бидний дараагийн арга хэмжээ бол Г.Сэр-Одын амьдрал уран бүтээлийн талаарх илтгэл хэлэлцүүлэг байлаа.МЗЭ-ийн болон,Г.Сэр-Одын шагналт Хэл бичгийн ухааны доктор Г.Болормаа-Г.Сэр-Одын "Яруу найргийн үнэ цэнэ "сэдвээр,ахмад зохиолч багш Я.Жаргал Г.Сэр-Одын "Намтар уран бүтээл"сэдвээр илтгэл тавьлаа. 3. Хайрын шүлгийн "Цагаан-Уул "наадмын тэргүүн шагналт яруу найрагч Э.Энхболд манай багт явсан нь Баянголчуудын хувьд бөөн баяр хөөр болсон нь Дунгийн эгшиг яруу наадам болохтой зэрэгцсэн үйл явдал байв.27 дахь жилдээ зохиогдож байгаа Дунгийн эгшиг яруу найргийн наадам Баянгол сумын соелын төвд эхлэхээр зэхэж зүг бүрээс шүлгээ өвөртөлж ирсэн хүүхдүүд тэсэж ядна.Дунгийн эгшиг яруу найргийн наадам нь Сэлэнгэчүүдийн бахархал .Утга уран зохиолд дуртай хүүхэд залуусыг хараад өөрийн эрхгүй бахдаж явлаа.Э.Энхболд Дунгийн эгшиг-ээс төрсөн яруу найрагч гэдгээрээ тэдгээр хүүхэд залуусын үлгэр дуурайлал ажээ. "Дунгийн эгшиг"наадамд 40 гаруй шүлэгч хүүхдүүд шүлгээ өргөж тэргүүн шүлэгчээ тодруулснаар арга хэмжээ өндөрлөх тийшээгээ хандаж бид Гомбын Сэр-Одын төрсөн газарт очихоор яарлаа. Түүний төрсөн газар нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 25 км-ийн зайд орших Ар Баян гол буюу Барчгар уулын бэл. Баянгол сумын сургуулийн хамт олон Гомбын Сэр-Одын төрсөн буурин дээр дурсгалын хөшөөг намрын дунд сарын шинийн 8-ний билэгт сайн өдөр босгожээ.Хөшөөний загварыг уран хайчилбарын багш Б.Төртүвшин урлажээ.Биднийг очиход хөшөөний суурь цутгамал хатаагүй шив шинэхнээр байв.Зохиолч Г.Болормаа,Хүүхдийн зохиолч Э.Амарзаяа,яруу найрагч Ч.Дагмидмаа,Э.Энхболд зэрэг Гомбын Сэр-Одын шагналтнууд сургуулийн удирдлагууд,Сэлэнгэ аймгийн зохиолчдын төлөөлөл,нэрт зохиолчийн 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагч ахмад зохиолч Я.Жаргал нар төрсөн газарт нь хүндэтгэл үзүүлж шүлэг найргаа уншлаа.Яруу найрагчийн 100 жилийн ойн баярын үеэр зохиолч судлаач Я.Жаргал Гомбын Сэр-Одын уран бүтээлийг эмхэтгэн "Дөмөн"нэртэй ном хэвлүүлсэн нь хэвлэлтээс ирж бөөн баяр хөөр боллоо.Энэ арга хэмжээний үеэр Я.Жаргал багшийг "Хүүхдийн төлөө "медалиар шагнасан. Я.Жаргал:Зохиолчид намайг Сэр-Одын төрөл садан уу гэж асуудаг.Би түүнийг судалдаг шүтдэг л хүн.Бид бүхэн Сэр-Одын 100 насны их ойг хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа баяртай байна.Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргалд албан есоор баярласнаа илэрхийлье.Тэр энэхүү үйл ажиллагааг бүхий л талаар дэмжсэн.Мөн "Дөмөн"номыг ивээн тэтгэсэн утга зохиолд хайртай хүмүүс болох Г.Гомбосүрэн,Д.Цэнд нартаа баярлалаа. 1967 онд Д.Дашдорж Эхийн сэтгэл,1973 онд Л.Соронзонболд "Шөнийн онгоцоор"зэрэг хоер л ном хэвлэгдсэн байдгийг нэгтэн нэмж засварлан "Дөмөн"г хэвлүүлсэндээ баяртай байна.Утга зохиолд хайртай хүн бүхний амьдрал Дөмөн шиг уянгатай байх болтугай хэмээн аян замын ерөөл өргөлөө.Сэлэнгэ нутаг тэнгэр Сэр-Одтой өнжин эгшиглэлээ.Тэнгэр хангай ч намуухан.

сэтгэгдэл үлдээх

Hongoroo

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Gaihamshigtai nairagch yumaa Ser-Od