Падокын найз охин халдлагын талаар юу ч мэдэхгүй гэжээ

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод 58 хүн хороосон гэмт этгээд Стефан Падокын найз бүсгүй гэгдэх Марилоу Дэнли гэгчийг цагдаагийнхан баривчилсан. Халдлагын үеэр гэмт хэрэгтэн Падок цагдаанийнханд буудуулж өөд болсон учраас хуулийнхан түүний гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсийг хайж эхэлсэн билээ. Харин түүнтэй олон жил үерхсэн Марилоу Дэнли хэргийн дараа АНУ-д буцаж ирсэн бөгөөд халдлага болох үед Филиппинд байсан аж. Дэнли алуурчин найз залуугийнхаа талаар “Эелдэг халамжтай, нам гүмхэн” нэгэн байсан гэж тодорхойлоод түүнийг ийм зүйл хийхээр төлөвлөж байсан талаар би юу ч мэдэхгүй хэмээн анхны мэдүүлэгтээ ярьжээ. Стефан Падок концерт үзэж байсан олон зуун хүн рүү шууд гал нээж, 500 орчим хүн шархтуулсан төдийгүй 58 хүнийг хороосон. Гэмт этгээд 64 настай байжээ. 

сэтгэгдэл үлдээх