Олон улсын эмчилгээний стандартад нийцэх 130 рашаан Монголд бий

Манай оронд 300 гаруй рашаан усыг илрүүлсэн бөгөөд олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй рашаан байдаг гэсэн судалгаа бий. Түүний 42 нь халуун байдаг бол рашаантай төстэй харз булгууд 270 гаруй бий. Рашаан сувилал, түүнийг дагасан эдийн засгийн томоохон боломж бий талаар Gogo.mn сайт хөнджээ. Юун түрүүнд рашааны орд газруудаа түшиглээд жуулчдад нийцүүлсэн, чанартай эмчилгээ, найдвартай үйлчилгээтэй сувиллын төв бий болгох, одоо байгаагаа тордох хэрэгтэй байгаа талаар өгүүлсэн байна. Учир нь халуун рашаан байгаа үед өвлийн аялал жуулчлал ч хөгжих боломжтой юм.

сэтгэгдэл үлдээх