“The VOICE оf Mongolia” шоуны шүүгчдийн нэрс тодорхой болжээ

“Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан “Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн алдартай контент болох “The Voice” шоуг эх орондоо хийж байгаа юм. Тэгвэл “The VOICE оf Mongolia” шоуны шүүгчдийн нэрс тодорсон байна. Шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On&Off” продакшний захирал С.Ононбат, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр нар ажиллахаар болжээ.

сэтгэгдэл үлдээх