ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ГЭЖ ЦАМНАСАН Х.БОЛОРЧУЛУУН ДҮҮГЭЭ ТОМРУУЛЖЭЭ

Долоон концесс хаанаас гараад ирэв, хаашаа янзын 800 тэрбум бэ? гээд л гэв гэнэтхэн хашгирч энэ асуудлаар Засгийн газрыг огцруулна гэж байсан Х.Болорчулуун гишүүн бас л гэнэтхэн дуугаа хураачихав. Уул хаданд гарч бясалгал хийж яваа юу гэсэн чинь арай ч тийм биш. УИХ-ынхаа ширээ сандлыг ямартаа ч зайдалж байгаа аж. Долоон концесс нь Засгийн газрын гишүүдийн мөнгө завших, монжих ээлжит явуулга байсныг мань Х.Болорчулуун мэдчихээд шантаажилсан хэрэг байв. Тэр асар их мөнгөөр гараа угаах гэсэн асуудал ингэж ил болов. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд нэг юм, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Н.Номтой баярын хоёр ч юм, Хууль зүй дотоод Хэргийн С. Бямбацогтын нэг юм, ЗГХЭ-ийн Ж.Мөнхбатын нэг юм түүнд явж байсан хэрэг. Концесс гэж юу юм. Энэ бол тендер биш, зүгээр эрх мэдлээр далайлган мөнгө зувчуулж ахиу тоо тавь, тэр нь тэгээд хэзээ ч гүйцэтгэгдэж, ашиглалтанд орохыг тэнгэр мэдсэн хэрэг болж, тэмбэржүржигийн замаар орох тийм зүйл.

АН-ын баян Засгийн газрын үед юм л бол концессийн гэрээгээр ийм бүтээн байгуулалт, тийм ч ажлыг гүйцэтгүүлэх боллоо гээд байсан даа. Тэр нь өрсөлдөгчгүйгээр мөнгө цохих л байсан. За яахав өөрийн хөрөнгөөр багаахан ажил хийгээд Засгийн газраас ихийг авна гэсэн үг. Энэ нь тэндэрийг тэнгэрээс мөнгөөр бороо оруулах ид шидийн зүйл хэмээн үзэх болсон С.Бямбацогт нарт хамгийн ашигтай, хамгийн амттай боломж юм. Сүүдийн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулдаггүй хүн нэгээхэн байхгүй болжээ. Ингэж хашгирсны хүчин бялуугаа авна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг бор зүрхээрээ хамгаалж МИАТ мэтийн томоохон компаниудыг төлбөрт авч басйан Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарыг уламжлалт арга энэ удаа ч хэрэгжиж байна. Х.Болорчулуун шантаажийнхаа хүчин дүү Х.Болор-Рдэнээ Эрдэнэс Таван толгой компаний хараат бус удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулж чадав. 1272 билүү, одоо тоо нь мартагдаж хувьцаагаараа одоо хэр нь монголчууд энэ компанитай холбогддог. Ард түмний өмч гэж хашгирах дуртай дарга нарын үгээр бол ёстой л ард түмний өмч. Ард түмний өмч дээр хэн нэгнийг дарамталж байгаад хараат бус ТУЗ-ийн болчихно гэдэг ихээхэн сонирхолтой зүйл мөнөөсөө мөн бус уу.Шинээр П.Өлзийнаран, Э.Ганбаатар гэх хүмүүс бас томилогдсон байна билээ. Хөөрхий дөө эдгээр хүмүүс хэний шантааж, хэний шахаа юм бол оо? Төсвийн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гээд л юм бол Засгийн газрыг зад шүүмжилчихдэг хүмүүс бий. Араа тэдний хайртууд ийнхүү хараат бус ТУЗ-ийн болчихсон харайж яваа юм биш байгаа. Тун боломжтой.

сэтгэгдэл үлдээх