Гадаадын иргэн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан 20 мянга 750 еврогийн залилан хийжээ

Өөрийгөө АНУ-ын цэргийн командлагч гэж худлаа мэдээлэл өгч танилцуулсан нэгэн этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан нэр дээрх 5 сая ам,доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж, өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез руу шилжүүлэн залилан авсан хэрэг үйлджээ. Манай улсын иргэд интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж энэ мэт залилангийн гэмт хэргийн хохирогч болж байгааг цагдаагийн газраас сануулж байна. 

сэтгэгдэл үлдээх