Таван настай дагавар охиноо хүчирхийлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр таван настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл цахим орчинд нийтлэгдэв. Шүүх шинжилгээний үндэсний төв эмнэлэгт “Таван настай охин хүчиндүүлчихлээ” гээд ирэхэд “Хураамж 10 мянган төгрөгийн төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй” хэмээн хүлээн авахгүй байгааг харсан нэгэн иргэн хураамж мөнгийг төлж, охиныг үзлэгт оруулжээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охинд яаралтай үзлэг хийж тусламж үзүүлэхэхээс урьтаж хураамж мөнгийг чухалчилсанд тухайн иргэн бухимдахдаа цахим орчинд мэдээлэл тарааснаар энэ хэрэг ил болсон юм. Хүчирхийлэлд өртсөн гэх охин одоогоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн төвийн “Түр хамгаалах байр”-нд байна. Сэтгэл санааны цочролд орсон, биеийн байдал сайнгүй байна.  

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр ээж нь өнгөрсөн долоодугаар сард охиноо хойд эцэгт нь үлдээгээд явсан бөгөөд бэлгийн хүчирхийлэл давтамжтай үйлдэгдсэн байх магадлалтай ажээ.

Сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд бага насны хүүхэд өртөх явдал цөөнгүй гарсан бөгөөд ийм хэрэг илрэхгүй байх магадлал 70 хувь байдаг бөгөөд ийм гурван тохиолдлын нэг нь л илэрдэг байна.   

сэтгэгдэл үлдээх

ЗОЧИН

  • [192.168.1.1]
  • 9 Сар

ШУУЛ ЦАЗАЛ