Трампыг огцруулах хэмжээний материал өгвөл 10 сая доллар өгнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах хэмжээний материал өгсөн хүнд 10 сая ам.долларыг өгөхөө Америкийн порнограф “Hustler” сэтгүүлийн эзэн Ларри Флинт мэдэгдсэн талаар “www.fox.com” сайт уламжлав.

Ларри гэхдээ энэ талаараа зүгээр ч нэг олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхийг хүссэнгүй. Тэрбээр өдөр тутмын “Washington Post” сонины ням гаригийн дугаарын эхний нүүрэн дээр уг зараа нийтэлжээ.

Сонины эхний нүүрэн дээр “Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулахад хүргэх мэдээлэлд $10 саяыг амлаж байгаагаа Ларри Флинт болон “Hustler” сэтгүүл зарлаж байна” гэж бичсэн байна.

Трампын Цагаан ордноос явуулахыг хүссэн тухайгаа Ларри “Хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулах тийм ч сайхан зүйл биш. Гэхдээ Трампын дахин гурван жил АНУ-ын төрийг бусниулахыг хараад суумаагүй байна” гэж мэдэгджээ. Трамптай холбоотой хууль бус мэдээлэл олдоно гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр онцлов.

 

сэтгэгдэл үлдээх