Ц.Гантулга: Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлсэн

аван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн харамсалтай хэргийн талаар энэ сарын 14-нд нэгэн иргэн цахим хуудаснаа мэдээлсэн билээ. Охиныг төрийн хамгаалалтад авч, хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа.

Хэрэг гарсан даруйд охиныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачсан ч 10 мянган төгрөгийн хураамжаа төлж байж шинжилгээнд оруулна хэмээн хүлээн аваагүй талаар уг эмнэлэгт байсан залуу мэдээлсэн. Тэрээр  хураамжийн мөнгийг нь төлж, охиныг шинжилгээнд хамруулсан тухай цахим хуудаснаа бичсэн байсан юм. Тиймээс энэ бүх асуудлаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа. тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах хариуг өглөө. 

-Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин хойд эцэгтээ  хүчирхийлүүлсэн хэрэг гарсан. Охинд шинжилгээ хийсэн үү. Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин  хүчирхийлэлд өртөж, манайд шинжилгээнд орсон. Энэ дагуу манай байгууллагын дотоод аудитыг шалгалтад оруулж, бүх асуудлыг нарийн шалгаж тогтоохоор ажлын хэсэг гараад ажиллаж байна. Шинжилгээний хариу гараагүй. Нарийн  лабораторын  шинжилгээ хийж байгаа. Энэ долоо хоногт багтаж гарна. Хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.

-Шинжилгээ өгөхөөр ирэхэд охиноос 10 мянган төгрөг нэхээд боломжгүй бол шинжилгээ авахгүй гэсэн тухай мэдээлэл цацагдсан. Тиймээс хөндлөнгийн нэг залуу мөнгийг нь төлж шинжилгээнд оруулсан гэсэн. Зайлшгүй ийм тохиолдолд эхлээд шинжилгээг авч болдоггүй юм уу?

-Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг.

-Гэхдээ төлбөрийн чадваргүй бол чөлөөлж болдоггүй юм уу?

-Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг. Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж байх гэж бодож байна.

-Өнгөрсөн амралтын өдөр гарсан хэргийн тухайд яриад байна л даа. Хүүхдийн амь нас хэцүү, зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой байтал 10 мянган төгрөг нэхээд зогсож байгаа нь хэр зохистой вэ?

-Яг тэр хэргийн тухайд одоохондоо төлбөрөөс чөлөөлөөгүй байна. Хэргийг бүртгэж авсан мөрдөн байцаагч нь өөрөө ирээд учир байдлаа хэлээд явсан бол төлбөр мөнгөний асуудал яригдахгүй. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан учраас үл ойлголт гарсан байна лээ. Түүнээс яг төлбөрөө төл, өг гээд хатуу зарчим бариагүй.

-16 нас хүрээгүй хүүхэд ЭМ-ийн даатгалаараа үнэгүй үйлчлүүлдэг биз дээ?

-Тэр зохицуулалт манай журамд байдаггүй. Гэхдээ бид үүнийг зохицуулахын тулд 18 нас хүрээгүй хүүхэд ямарваа нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг.

-Эхлээд хүүхдийн асуудлыг шийдчихээд төлбөр мөнгөний асуудлаа ярьж болдоггүй юм уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан. Улаанбаатар хотод нас барсан хүний дуудлагад манай эмч нар бас очдог.

-Үнэ төлбөрөөс чөлөөлөх саналаа  хэзээ хүргүүлсэн бэ. Хариу хэзээ гарах вэ?

-Өнөөдөр өгсөн. Энэ сард шийдэгдчих байх.

Эх сурвалж TIME.MN

сэтгэгдэл үлдээх

neegii

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Tiim jaahan huuhed tiim baidaltai irj baihad er ch em ch ymarch hun baisan shinjilgee abaad l ybuulna bzdee 10 tsaasaar uheb l gej mongolchuud oyunii hoosrold orson n ene haragdaj bgaa orobdmoor humuus

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Mungu neheheesee umnu emch hunii urgudul tangarag, er ni hun chanar gej bnuu.

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Mungu neheheesee umnu emch hunii urgudul tangarag, er ni hun chanar gej bnuu.

zochin

  • [192.168.1.1]
  • 11 Сар

18 nas hvreegvi hvvdees tolbor awhaasaa icheech etseg eh ni tatwar toldog biz dee

fgasf

  • [192.168.1.1]
  • 11 Сар

bitgii hutsaach novshnuudaa ter yam mam sanal ntr chne hend hamaatai ym be, ter bytshan huudiig uruwduhgui bna uu setgeleeree une tulburgui emchleed ugchuuch har maluudaa