Азийн Хөгжлийн Банкны 1,2 тэрбум долларын санхүүжилт орж ирлээ

Монгол Улс 2017-2020 он хүртэл АХБ-тай хамтран ажиллах стратегийн бичиг баримтаа тохирч, хэрэгжүүлж эхлээд байна. Ирэх дөрвөн жилийн гол зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах юм. Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн гурван багц асуудалд төвлөрч ажиллана. Нийтдээ 1.2 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр болсноос одоогийн байдлаар Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 246 сая ам.долларын 10 гаруй төсөл хэрэгжиж эхлээд байна. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд 328 сая ам.долларын 12 төсөл хэрэгжиж байгаа. Ирэх 2018-2019 онд Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр 500 орчим сая ам.доллар, Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 290 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, техникийн туслалцаа үзүүлнэ.

АХБ ажлын байрыг дэмжих, ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр багагүй хөнгөлөлттэй зээл олгодог. Энэ төслүүд үргэлжлээд явна. Мөн олон жилийн турш хэрэгжүүлэхээр зорьж буй мэргэжилтэй ажилчныг бэлтгэх, МСҮТ-үүдийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд цаашдаа хэрэгжинэ. Эдийн засгийн төрөлжүүлэх чиглэлээр ХАА-н салбарт нэмүү өртгийн сүлжээг бий болгоход зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнээс гадна хот, нийтийн аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэхэд АХБ техникийн туслалцаа үзүүлж ирсэн. Энэ чиглэлийн хамтын ажиллагаа үргэлжилнэ. Үндсэндээ ирэх гурван жилийн хугацаанд Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн эхний хоёр чиглэлийн хүрээнд 800 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно.

сэтгэгдэл үлдээх