Байнгын хороо сайд нарыг 100 хувь дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарыг томилуулах саналыг дэмжлээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад томилуулахаар 100 хувь дэмжлээ.

Мөн Нийгмийн бодлогын байнгын хороогоор Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэлийг томилуулах саналыг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Санал болгох

сэтгэгдэл үлдээх