Өмнөд Солонгос хайгуулчид Монгол нутгаас 2000 жилийн настай мумми олжээ

Өмнөд Солонгосын хайгуулчид манай улсын баруун нутгаас 2000 жилийн настай, хятад хувцас өмссөн эрэгтэй хүний муммиг илрүүлсэн байна.  Өмнөд Солонгосын Соёлын өвийн судалгааны үндэсний институтын мэдэгдсэнээр, тус улсын археологийн судалгааны баг Монгол Алтайн нурууны Шивээт Хайрханы орчимд судалгаа хийж явжээ. 165-170 см өндөртэй эрэгтэй хүний муммиг өнгөрсөн 5 сард судалгаа хийх үедээ илрүүлсэн юм.

Хайгуулчид, 3-5 дугаар зууны үед Монгол-Оросын нүүдэлчдийн барьсан 2 чулуун бунхан болон 2000 жилийн өмнөх үед хамаарах 3 өөр бунханыг олжээ.  Тэдгээр 3 бунханы нэг нь Хятад маягийн хувцас өмссөн, хувцасны доод хэсэг нь тасарч, үжирсэн болов уу гэмээр алга болсон байдалтай байсан аж.  

Мөн хувцсыг нь шинжлэн үзвэл, энэ хүн Торгоны зам дагуу явж байсан худалдаачин, эсвэл Хятадаас Монголд цагаачилж ирсэн хүн байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Мөн энэ муммигийн хувцсыг нь Өмнөд Солонгост шилжүүлэн авчирч, генийн болоод бусад төрлийн шинжилгээг хийхээр төлөвлөсөн байна.

сэтгэгдэл үлдээх