Агаарын бохирдолд таван жилд 132 тэрбум төгрөг зарцуулжээ

2011-2015 онд Мянганы Сорилын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байдаг. Энэ хөрөнгөөр сайжруулсан зуух тарааж, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн гэдэг. Тэгвэл нийт гэр хорооллын иргэдийн 90 орчим хувь буюу 176 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан хэдий ч тус зуухны хэрэглээ бага байгааг судалгаагаар тогтоожээ. Дээрх таван тэрбум төгрөгийн 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг  зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зацуулахаар төсөвлөсөн байдаг аж. 

сэтгэгдэл үлдээх