Монгол эмч дэлхийн шилдэг мэс засалчаар шалгарчээ

Монгол эмч дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ. Тодруулбал, Шинжлэх ухааны доктор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн 2017 оны “Мэс засалчдын олимп”-д амжилттай оролцож, дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болсон байна. Тэрбээр Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлсэн гавьяатай хүн юм.

сэтгэгдэл үлдээх