Шатарчин хүү Д.Батсүрэн "Сарын шилдэг тамирчин" болов

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тодруулдаг "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалт болж, 2017 оны есдүгээр сарын ялагчаар шатарчин хүү Д.Батсүрэн тодорлоо. Уругвай улсын Монтевидео хотноо болсон шатрын Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр олонхийн санал авч шилдэг тамирчин болов. Тэрбээр нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон ДӨАШТ-д түрүүлсэн Монгол Улсын түүхэн дахь анхны эрэгтэй шатарчин юм. 1974 оноос эхтэй тус тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байжээ.

сэтгэгдэл үлдээх