Ши Жиньпиний нэр хүнд Хятадад Мао Зэдунтэй зэрэгцэж очжээ

БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист намын XIX их хурлын төлөөлөгчид намынхаа үндсэн дүрэмд Ши Жиньпиний үзэл баримтлалыг албан ёсоор тусгаж өгчээ. Ингэснээр Ши Жиньпин нь нэр хүндээрээ БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдунтэй эн зэрэгцэж очсон байна. Ши Жиньпин 2012 онд Хятад улсын дарга болсноосоо хойш өөрийнхөө нэр нөлөөг бэхжүүлсээр ирсэн юм. Түүний үзэл баримтлал нь ХКН-ын бодлогын маш чухал хэсэг болж байна. Үүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин гэсэн хоёрхон удирдагчийн үзэл санааг ХКН үндсэн дүрэмдээ тусгаж байсан юм.

сэтгэгдэл үлдээх