ИТАЛИЙН ГОО БҮСГҮЙГЭЭС БОДРОВ САНАА АВСАН Ч ТЭНГЭРТ НИРГҮҮЛЖЭЭ

ХУЛАН ХАТНЫ ДҮРД ДЭЛХИЙН МИСС ТОГЛОЖ БАЙВ

 

1960 онд Итали улс "Монголчууд" хэмээх кино бүтээжээ. Энэ кинонд монголчууд нь тал бүрийн, ялангуяа хайр удрлалын эрх чөлөөтэй, хаалт хориггүй, романтик зэрлэгүүд болж гарна.

Анита Экберг гэх европын киноны од бүсгүй 1960 оны "I Mongoli" буюу "Монголчууд" гэх итали-францын кинонд Хулан хатны дүрд тоглож байжээ. Анита Экберг бол Дэлхийн мисс болж байсан агаад, тэр үеийн Европын секс-бөмбөг юм. Анита энэ кинонд тоглосноор "Монголчууд" кино ихээхэн амжилт олж байжээ.

Энэ киноноос Сергей Бодров "Монголчууд" киног бүтээх санааг олжээ. Чингис хааныг зоопаркийн амьтан, Хулан хатныг биеэ үнэлэгч болгочих ухааны юм сэтгэж явахад нь хүү Бодров нь уулын нурангид дарагдаж амь эрсэдсэн. Манай нэг зохиолч бас Чингис хаанаа элдэвлэж байгаад эмгэнэлт явдал болсон байдаг.

Жүжигчин Анита Экбергийн амьдрал аз жаргалгүй байсан аж. Нас ахиад явганаас унаж, эмнэлэгт хэвтэж байхад нь гэрт нь түймэр гарч, юу ч үгүй болсон байдаг. Хадгаламж нь эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагдсан. Орох оронгүй оочих аягагүй болжээ. Нэгэн овоохойд дөрвөн нохойн хамт амь зууж байгаад насан нөгчжээ.

сэтгэгдэл үлдээх