Саудын Арабт Нью Йоркоос 33 дахин том хот байгуулна

Саудын Арабын Засгийн газар 500 тэрбум ам. долларын өртөгтэй аварга хот сүндэрлүүлэх тухай мэдэгдлээ. 16 мянган километр квадрат талбайг хамрах НЕОМ хэмээх энэхүү төслийн хүрээнд эрчим хүчийг нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийдэх аж. Өнөөдөр Саудын Араб дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч орон болсон хэдий ч газрын тосны үнэ унахтай зэрэгцэн ажилчдыг цалинжуулахад хүндрэлтэй болж эхэлжээ. Тиймээс эдийн засгаа эрчимжүүлэх зорилгоор Йордан, Египет хоёр улсыг холбосон, цэвэр сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 500 тэрбум ам. долларын мега хот байгуулахаар шийдсэн нь энэ юм.

сэтгэгдэл үлдээх