Мисс Ц.Энхжин үндэсний бүжгээрээ гоцлохоор болжээ

“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх орны миссүүдийн нэгээр шалгарчээ. Тэрбээр тэмцээний финалын ёслолын үеэр “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Түүний бүжгийн багш нь Гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар аж.

сэтгэгдэл үлдээх