Монгол Улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэх хүлээлттэй байна

Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Өөрөөр хэлбэл валютын орж гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцлийн статистик үзүүлэлт 4 жилийн өмнөөс  алдагдалтай явж ирсэн ч 2017 оны эхний 8 сарын байдлаар ашигтай гарсан гэсэн үг юм. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэх суурь нөхцөл бүрдэж байна. ОУВС-ийн хөтөлбөрт нэгдсэн учир цаашид доннор байгууллагуудаас манай улсад өгөх дэмжлэг төлбөрийн тэнцэл цаашид ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн хүлээлттэй бий болгожээ.

сэтгэгдэл үлдээх