Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дараагаар нь байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Байнгын хороодын гишүүд сайдаар томилогдсонтой холбогдуулан бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ГХ-ны сайдыг Аюулгүй байдлын байнгын хорооноос гаргаж болохгүй гэдгийг гишүүн Ж.Энхбаяр хэллээ. Энэ асуудлаар гишүүд ойлголцож дэмжсэн учир өөрчлөх асуудал байхгүй гэдгийг УИХ-ын дарга тайлбарлав. Ингээд байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. 

Дараагаар нь 2017 оны улсын төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

сэтгэгдэл үлдээх