Ц.НЯМДОРЖ: БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ Б.ХУРЦ Л ДАА

 

ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл хийж, түүнийг “С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан, Ц.Нямдорж 'Эрдэнэт' үйлдвэрт шахааны бизнестэй зэрэг мэдээллийг дэлгэсэн юм. 

Энэ мэдээллийн хариуд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр,

-Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. 'Эрдэнэт'-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой, ийм учиртай юм. 'Эрдэнэт'-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа. 

сэтгэгдэл үлдээх