Богд ууланд 265 автомашины зогсоол ашиглалтад орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 265 авто машины зогсоол барьжээ. Энэхүү зогсоол нь 2.05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2.25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны усны шугамтай иж бүрэн зам юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд аялах, амрах зорилгоор Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэлд олноороо алхах болсон. Үүнээс улбаалан амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байсан нь ийнхүү шийдэгдэж байна. 

сэтгэгдэл үлдээх