Монгол эмэгтэй Малайзад WeChat-аар биеэ үнэлж байгаад баригджээ

Малайз улсад WeChat ашиглан биеэ үнэлж байсан монгол эмэгтэйг цагдаа нар үйлдэл дээр нь барьжээ. Тодруулбал, уржигдар 15.30 цагийн орчимд Малайзын Жалан Пенампанг дахь нэгэн зочид буудлаас 25, 27 настай хоёр эмэгтэйг баривчилсны нэг нь монгол эмэгтэй, нөгөөх нь хятад улсын иргэн байжээ. Тэдний байрлаж байсан өрөөнд үзлэг хийхэд бэлгэвч, тос, гурван ширхэг гар утас, банкны картууд, зөөврийн компьютер, бэлэн мөнгө зэрэг гарч ирснийг хураан авсан байна. 

сэтгэгдэл үлдээх