МАХН-ын дарга Н.Энхбаяр намын гишүүдээ хөөжээ

МАХН-ын Бага хурлын гишүүд шуурхай хэвлэлийн хурал зарлаж 12:00 цагт Төрийн ордны хуралдааны “В” танхимд мэдээлэл өглөө. 

Гишүүдийн үзэж байгаагаар тус намын дүрэм, зүйл заалт зөрчигдөж, намын дарга Н.Энхбаярыг өөрийн эргэн тойрныхонтойгоо ажиллаж бусад намын гишүүдээ үл тоомсорлож байгаа аж. Намын үйл ажиллагаанд гарч буй зохисгүй зүйлсийг өөрчлүүлэхээр мөн их чуулганаа хий гэх шаардлага хүргүүлсэн боловч намын дарга Н.Энхбаяр хүлээн авч тэднийг “Та нар юу юм?...Хэрэггүй юмнууд яв” гэж хэлжээ. 

Намын гишүүд удирдлагуудаа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явж, бидний үнэн дуу хоолойг хааж боож байна гэв. Тус намын гишүүн Г.Бямбасүрэн “Бага чуулганы тогтоолоор гишүүдээ доромжилсон. Бидний эрхэнд халдаж байна. Манай намын 130-аад гишүүд саналаа нэгтгэн ярилцаж тохироод ирэх 12 дугаар сард их чуулганаа хийхээр товлосон. Уг шийдвэрийг зөвхөн намын дарга гаргадаггүй” гэлээ. Ийнхүү тус намын гишүүд хөдөө орон нутаг болон төвөөс 1300-гаад хүн цуглуулж намын их чуулганаа хийнэ хэмээн мэдэгдэв. 

сэтгэгдэл үлдээх

Хнз

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Энэ аргагүй.Энхбаярыг дагагсад одоо л учирыг дөнгөж ойлгож эхлэж байна,Наад шуналт нөхөр чинь ард түмнийхээ төлөө одоо л зүтгэнэ гээд орилоод байгаа нь цаанаа албан тушаал олоод авах л арга шүү дээ, Дарга болвол та нар ч хэрэггүй ард түмэн ч хэрэггүй мөнгөл хэрэгтэй болно.Аавынд байхдаа хэн гэдгээ хангалттай харуулаа биздээ,Яасан хууртаж дуусдаггүй монгочууд вэ,Одоо амаа жаахан татаж баймаар юм даа,

МАХН-ын гишүүн

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Энхбаяр тойрон хүрээлэгдсэн Эрдэнэжамъяан Тулгаас салах хэрэгтэй.Бас босоо Гамбаа гэж залилан байна .Ганц гишүүнээ улс төрийн алуурчин гэсэн МАН-ын тагнуул Шаравдорж байна .Энхбаярийн нүд сохорч,чих дүлийрсэн..Ойр байсан гайгүй бүх улсуудаа гомдоосон хөөсөн,зайлсан зайлуулсан.Намаа шинэчилж намын даргаа соливол дээрдэнэж..