“Эрдэнэс-Таван толгой” ХК өрөө хугацаанд нь төлжээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ. Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр “Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэхэд зориулж авчээ. Өнгөрсөн нэг жил “Эрдэнэс-Таван толгой” ХК анх удаа өндөр ашигтай ажиллаж, үр дүнд нь гадаад талдаа өр төлбөргүй болоод байна. 

сэтгэгдэл үлдээх