ОУВС "Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байна" гэж дүгнэжээ

ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хоёр дахь үнэлгээний тайлан бэлэн болжээ. Тайланг манай улсад ирж ажилласан баг бэлтгэсэн бөгөөд доорх тайланд зөвхөн мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг багтаасан байна. Гэхдээ энэхүү тайланд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн байр суурь тусгагдаагүй аж. Тус сангийн мэргэжилтнүүд манай улсад ажиллаад монголын эдийн засаг сэргэж байна, өсөлт 3.3 хувьд хүрлээ, ирэх онд 4.2 хувьд хүрнэ гэж дүгнэжээ. Өнгөрсөн тавдугаар сард баталсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг бид гурван жил хэрэгжүүлнэ.

сэтгэгдэл үлдээх