МҮЭХ: 13-ний өдрөөс 70 мянга гаруй багш ажилчид ажил хаяна

МҮЭХ: 13-ний өдрөөс 70 мянга гаруй багш ажилчид ажил хаяна

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийн үр дүнг Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхисон билээ.  Тэд Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагчдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, энэ сарын 13-наас эхэлж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болжээ. 

Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70 мянга орчим ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгдэх юм байна.

сэтгэгдэл үлдээх