8-10-дугаар сарын Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногоос олгоно

Энэ оны нэгдүгээр сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөний журмыг шинэчлэн баталсан. Энэхүү журмаар Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй Монгол Улсын 0-18 насны бүх хүүхэд хүүхдийн мөнгө болох 20 мянган төгрөгийг сар бүр авах эрхтэй гэж заасан бөгөөд тус мөнгийг хүний хөгжил сангаас биш зөвхөн улсын төсвөөс олгохоор болсон. Харин эдийн засгийн байдал хүнд байгаа гэх шалтгаанаар найм, ес, аравдугаар сарын мөнгө олгогдоогүй байсан юм .

Хэдий гурван сар саатсан ч найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө нөхөн олгохоор болсныг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам мэдэгдлээ. Иймээс хүүхдийн мөнгөтэй холбоотой санхүүжилт орж ирэх үед арилжааны банкууд иргэдэд мэдэгдэх юм

сэтгэгдэл үлдээх