Б.Хурцыг хусч Д.Гэрэлийг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэл томилогдлоо.

Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга Б.Хурц 'Эрдэнэт', С.Зориг зэрэг дуулиант асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийсний хариуд Ц.Нямдорж 'Б.Хурцыг солино' гэж мэдэгдсэн.

Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан юм байна.  Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан.

сэтгэгдэл үлдээх