Б.Хурц ТЕГ-ын даргаас чөлөөлөгдөж, БНСУ-д Элчин сайдаар сууна

Хууль зүйн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын дарга Б.Хурцыг огцруулахаар Ерөнхий сайдтай ярилцаж байгаа талаар ам нээсэн. Б.Хурцыг чөлөөлөх асуудал жилийн өмнөөс яригдаж эхэлсэн талаар ч мэдээлэл гарсан бөгөөд түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал асуулт хэвээр байсан юм. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын газрын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь хурандаа Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэл нь ТЕГ-ын газрын даргаар 2012-2013 онд ажиллаж байсан юм. Б.Хурцыг ТЕГ-ын даргаас чөлөөлсөн ч түүнийг БНСУ-д Элчин сайдаар томиллоо. 

сэтгэгдэл үлдээх