Хунтайжийн нисдэг тэрэг рүү пуужин харважээ

Саудын Арабын хунтайж ханхүү Мансур Бин Мушрины нисдэг тэрэг Йемений хилийн ойролцоо сүйрч, дотор нь явсан бүх хүн амиа алдсан. Ачир мужийн дэд захирагчаар ажиллаж, цаашдаа Саудын Арабын угсаа залгамжлагч хаанаар өргөмжлөгдөхөөр яригдаж байсан ханхүү Мансур Бин Мушрины сууж явсан нисдэг тэргийг пуужингаар хөнөөсөн гэдгийг зарим эх сурвалжууд батлаад байна.

Саудын Арабын албаны эх сурвалжийн мэдээлснээр ханхүүгийн сууж явсан нисдэг тэрэг Йементэй ойролцоо хиллэдэг Ридад нисэх буудлыг зорьж явсан ч ийнхүү босогчдын хөөргөсөн пуужинд оногдож золгүй байдлаар өөд болжээ.  

Хэрэг явдлын дараа тус улсын хаан Мохамед Бин Салман эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлээд алан хядагчдын үйлдсэн хэргийн хариуг заавал барих болно гэжээ.

сэтгэгдэл үлдээх