МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд 5 улстөрч өрсөлдөнө

МАН-ын Их хурал дөхөх тусам даргын суудлын төлөөх марафон ил далд өрнөж эхэллээ. Мэдээж өнөөгийн Засгийн газрыг тэргүүлж буй У.Хүрэлсүх намын даргад нэрээ дэвшүүлэх нь тодорхой. Харин түүнтэй хэн өрсөлдөх вэ гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн акциудаас ажиглаж болох юм. Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн өрсөлдөгч нь ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат байх бололтой. 2012-2016 онд сөрөг хүчин байсан МАН-ын жагсаал цуглаан  бүрийг удирдаж байсан нь түүнд ЗГХЭГ-ын дарга гэх хүндтэй суудлыг авчирсан. Өдгөө хоёр хуваагдсан МАН-ын бүлгийн нэг талд У.Хүрэлсүх, нөгөө талд Ж.Мөнхбат нар л чуулганы танхимд “байлдаж” эхэлснийг олон түмэн харлаа. Магадгүй чуулганы танхимаас гадна намын их хурлын танхимд ч У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар “халз тулах” магадлал өндөртэй байна.

сэтгэгдэл үлдээх

Nam gishuun

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Za Munhbat namyn darga boluul shuud namaasaa garay