Д.Эрдэнэбат: Төсөв бодлогогүй болж, халамж хөрөнгө оруулалт түлхүү тусгасан байсан

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцэж, мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "2017 оны төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр мөнгө олгох бус, цалин нэмэх асуудлыг ярих нь зүйтэй. Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв. Хуулийн зарчим алдагдсан, Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байна. Ерөнхийлөгч хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хориг тавьсан. Хуулиа баримталж, хууль дээдлэхийг л шаардаж байгаа учраас АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хориг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг гацааж байгаа биш төсвийн хуулийн дагуу хууль зөрчихгүй байхыг сануулж, хориг тавьсан гэж үзэж байна" гэв. Гэхдээ 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь батлах ёстойг сануулав.

2018 оны төсөвт 7.2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамж тал руу зарцуулжээ. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байгаа нь үндсэн чиглэлээ алдагдуулж, улам их шүүмжлэл дагуулж байгаа аж. 

Тэрбээр, хөрөнгө оруулалтын бодлогыг томоор нь авч үзэх, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр байр сууриа хэлээд явна гэв.

сэтгэгдэл үлдээх