Ерөнхийлөгчийн талаар хуурамч мэдээлэл гаргасан сайтуудыг шалгана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд байгаа БНХАУ-ын иргэдийг албадан гаргах шийдвэр гаргасан гэсэн агуулгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг мэдээллийг ор үндэсгүй, худал мэдээлэл хэмээн няцаалаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын тэргүүний нэр хүндэд халдаж ор үндэсгүй, худал мэдээлэл тарааж буй Linkmn page, linkmn.net сайтыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгджээ.

сэтгэгдэл үлдээх