Н.Төгсцогтын өрсөлдөгч тулаанаас татгалзжээ

Мэргэжлийн боксын рингэн дэх арав дахь тулаанаа Лас Вегас хотноо арваннэгдүгээр сарын 18-нд хийхээр болсон KING TUG буюу Н.Төгсцогт өрсөлдөгч тулаанаас татгалзжээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын Хавьер Аугустин Мартинес түүнтэй тулалдахаас татгалзсан ч Филиппиний боксчин Хармонито Дела Торре түүнтэй тулалдахаар болсон байна. Өрсөлдөгч тамирчны х увьд 19 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан бол  Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст есөн тулаан хийж бүх өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан юм.

сэтгэгдэл үлдээх