Гадаадад эмчилдэг 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчлэх боломжтой болов

Мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо гэж ЭМЯ-наас мэдээлэв. Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамран, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулжээ. Дээрх өвчний улмаас эмчилгээнд хамарсан иргэд нийт эмчилгээнд хамарсан иргэдийн 71.2 хувийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68.9 хувийг эзэлж байна. 

сэтгэгдэл үлдээх