Сурагчдын хичээл баасан гарагт эхэлнэ

Сурагчдын хичээл баасан гарагт эхэлнэ

Төрийн өмчит ЕБС-ийн сурагчдын амралт орон даяар энэ сарын 3-наас эхэлсэн. Хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт долоо хоног үргэлжилж, арваннэгдүгээр сарын 10-ны баасан гарагаас хуваарийн дагуу хичээллэж эхэлнэ.

Хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сургуулийн бага ангийнхан 21 хоног, дунд, ахлах ангийнхан 14 хоног амрах юм байна.
Харин аймаг, сум, тосгоны сургуулийн сурагчид 14, 7 хоног амрахаар БСШУСЯ-наас гаргасан хуваарьт тусгагджээ.

сэтгэгдэл үлдээх

Ок

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Бага ангийн хүүхдүүд бөөн ханиад 14-хоног амраах хэрэгтэйштэй