АСЕМ-д ашигласан 43 шинэ автобус автобаазын хашаанд “хаягджээ”

Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатарт зохион байгуулагдсан АСЕМ-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авчээ. Өнөөдрийн ханшаар 13.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 автобус Автобаазын хашаанд цас, шороонд дарагдан хоёр дахь жилдээ ашиглагдахгүй байгаа асуудлыг Зам тээвэр хөгжлийн яамны хэвлэлийн албатай холбогдон асуухад, “Энэ талаар манайд ямар ч мэдээлэл байхгүй. Сангийн яамнаас шийд өгөх ёстой. Тэр шийдвэрийн дагуу хаана, юунд ашиглах нь тодорхой болно байх” гэжээ. 

сэтгэгдэл үлдээх