Ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг төсөвлөжээ

2018 оны Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2017 оны Төсвийн тодотголд 111 тэрбум төгрөг суулгаж байсан бөгөөд энэ жил хангалттай хэмжээнд нэмэгдэхгүй гэсэн үг юм. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголбанк зөвхөн бондын үндсэн төлбөрөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн газар хариуцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл сар бүр улсын төсвөөс ес орчим тэрбум төгрөг арилжааны банкнуудад шилжүүлж байгаа бол “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд”-ын үндсэн төлбөр болох 16 тэрбум төгрөгийг Монголбанк гаргаж байгаа юм. Ингэснээр сар бүр 25-35 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкнуудад олгож байна.

сэтгэгдэл үлдээх