Банк дээрэмдсэн этгээдүүд 17-19 насных

Өчигдөр (2017.11.08) 19.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн Хаан банкинд багтай, буутай гурван этгээд халдаж, банк дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Тэгвэл цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж өнөөдөр өглөө сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ.

Банкны ажилтанд буу тулган банк дээрэмдэхийг завдсан сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус бөгөөд тэдэнд эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлэл байна.

сэтгэгдэл үлдээх