Фан Бин Бин 70 дахь удаагийн Канны кино наадмын шүүгчээр сонгогдлоо

Саяхан 70 дахь удаагийн Канны олон улсын кино наадам шүүгчдийн нэрсийг зарлалаа.  Оролцож буй орон бүрийг төлөөлөн нэг шүүгч шүүгчдийн зөвлөлд багтах дүрмийн дагуу энэ удаагийн Канны кино наадамд Хятадын алдарт жүжигчин Фан Бин Бин сонгогджээ.

                                               

Энэ жилийн Каннын кино наадмын шүүгчээр Каннын кино наадмын ерөнхийлөгч Испанийн нэрт кино найруулгач Педро Альмодовар, Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вук, Америкийн жүжигчин Вилл Смит, Италийн найруулагч Паоло Соррентино болон бусад алдартай кино найруулагч болон жүжигчид сонгогдсон байна.

Жүжигчин Фан Бин Бинийг гаргасан амжилтаар нь шүүгчдийн бүрэлдэхүүнд сонгожээ. Каннын кино наадмын ерөнхийлөгч Испанийн кино найруулагч Педро Альмодоварийн найруулсан кинонд тоглож  64 дэх удаагийн Сан Себастиан кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн байна. Жүжигчин Фан Бин Бин Хятад болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн жүжигчин гэдгээ батлан харуулсаар байгаа юм. 

                                                                                                                                                    М. Хандармаа

сэтгэгдэл үлдээх