Асашёорюү, Жек Ма нарын тоглосон кино интернетэд тавигджээ

“Алибаба”-г үүсгэн байгуулагч Жек Ма-гийн кинонд хятадын тулааны урлагийн олон оддоос гадна Асашёорюү Д.Дагвадорж мөн тоглосон билээ. Энэхүү бүтээлд Жек Ма, Жет Ли, Асашёорюү нараас гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу зэрэг алдартай жүжигчид, тамирчид оролцон тогложээ. Тэгвэл энэхүү киног Хятадын "Ганц биечүүдийн өдөр"-ийг тохиолдуулан нээжээ. Мөн киног Хятадын Youtube гэгддэг Youku сайтад бүрэн эхээрээ тавьж, олон нийтэд үзүүлж эхэлсэн байна. 

сэтгэгдэл үлдээх